Аймгийн төвийн дулаан халаалт доголдож төв суурингийн өвөлжөөлөлт хүндэрч байгаа асуудлыг ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн хуралдаанаар авч хэлэлцэж YI тогтоолоор аймгийн Засаг даргад үүрэг чиглэл өгч улмаар Дэд бүтэц, үйлдвэрлэл үйлчилгээ, хөдөө аж ахуйн бодлогын хороог Мандал-Голомт ХХК-ны халаалт дулаанаар хангаж байгаа үйл ажиллагаа нөхцөл байдалтай танилцаж ажиллахыг үүрэг болгосоны дагуу уг хороо халаалт дулаан доголдож байгаатай газар дээр танилцаж ажиллалаа.
Мандал-Голомт ХХК-ны гүйцэтгэх захирал Н.Ганбаатартай Дэд бүтэц, үйлдвэрлэл үйлчилгээ, хөдөө аж ахуйн бодлогын хорооны дарга М.Дашпунцаг, гишүүн Д.Амартүвшин, Б.Түмэнбаатар, М.Насанбат, Г.Болдбаатар, Есөнбулаг сумын ИТХ-ын дарга Эрдэнэбат, Засаг дарга Ш.Дагва, ЗДТГ-ын дарга Энхчимэг уулзаж дулаан халаалт доголдож буй нөхцөл байдлын талаар мэдээлэл авлаа. Мөн доголдол үүссэн 2 дугаар уурын зуух, Хөгжил хороололын зарим айлуудаар орж нөхцөл байдалтай танилцлаа.