Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын ИТХ

Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын ИТХ

Eрөнхий сайд У.Хүрэлсүх Говь-Алтай аймагт ажиллалаа

2019-05-19

Ерөнхий сайд Говь-Алтай аймагт 2019 оны 5-р сарын 15-ны өдөр ажлын айлчилал хийх үедээ иргэд хөдөлмөрчидтэй уулзаж тэдний санал, бодлыг сонсож тулгамдсан асуудалд хариу өгсөн юм. Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдлын талаар танилцуулж 2018 онд манай улсын эдийн засаг сайжирч 5,2 хувиар өссөн. Тиймээс эдийн засгийн өсөлтийн үр шимийг ард түмэндээ чиглэсэн ажлууд болгон шийдэж, хийх боломжтой болж байгааг Ерөнхий сайд онцоллоо.

Түүний онцолсон дараагийн асуудал бол үр хүүхдээ заавал их, дээд сургуульд оруулж дипломоос өөр зүйлгүй ажилгүй иргэдийг бэлдэж байхаар мэргэжлийн боловсролыг дэмжээрэй, Засгийн газраас энэ оноос эхлэн МСҮТ-д суралцагчдад сар бүр тэтгэлэг олгож байгаа. Бид цаашид суралцагчдад сард 200-300 мянган төгрөг олгож байхаар төлөвлөөд байна гэсэн юм. 

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Говь-Алтай аймагт гурав дахь удаагаа ажиллаж байгаа бөгөөд өнгөрсөн онд ирэхэд нь Говь-Алтай аймгийн ард иргэд 15 тулгамдсан асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүссэний дагуу төсвийн хөрөнгө оруулалт нь царцаж зогссон таван барилгын санхүүжилтыг Засгийн газраас энэ оны улсын төсөвт суулгуулснаар ашиглалтад орж эхэлж байгааг онцолсон юм.

Тодруулбал, Есөнбулаг сумын Ерөнхий боловсролын 4-р дунд сургуулийн барилга, 120 айлын "Солонго" орон сууцны хороолол, Онцгой байдлын албаны барилга, 50 ортой төрөх эмнэлэг ашиглалтад орж, "Гэр бүл, хүүхэд, залуучуудын" ордны барилгын гүйцэтгэл болон тохижилтын ажлыг бүрэн хийсэн байна. Баянхонгор, Говь-Алтай  аймгуудыг холбох 127 км хатуу хучилттай авто замын барилгын ажил эхлээд байна. Говь-Алтай аймгийн ард иргэд ундны усны асуудалтай байдаг үүнийг шийдэхийн тулд Завхан голоос ус татах хоолой тавих ажлын явцтай танилцаж, 2019 оны 4-р сарын 29-ний өдөр нээлтээ хйисэн энэхүү ажил хурдацтай явж байгааг онцолсон юм. 2019 онд Говь-Алтай аймагт эмнэлэг, цэцэрлэг, сургууль, соёлын төв гээд нийт 62 объект ашиглалтад орох ажээ. 

Тэрээр уулзалтынхаа төгсгөлд улс орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө эвлэлдэн нэгдэж хамтдаа зүтгэхийн төлөө хамтран ажиллая хэмээн уриалсан юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%