Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 12:00 цагт эхлэв. Хуралдаанд аймгийн ИТХ-ын дарга Л.Батжаргал, Тэргүүлэгч Ж.Ганбат, Г.Болдбаатар, Ш.Насан, Ж.Амартүвшин, С.Хишигжаргал нар хүрэлцэн ирж ирц 54.5 % байв. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцлээ.
Үүнд:
1. Хөнгөлөлттэй зээл олгох тухай
2. Төрийн дээд шагналд өргөн мэдүүлэх тухай
3. Хөрөнгө зарцуулах тухай хэлэлцэн шийдвэрлэлээ.