Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын ИТХ

Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын ИТХ

"БҮРЭН МОНГОЛ" ГЭР ТӨСЛИЙН БАГ ГОВЬ-АЛТАЙ АЙМГААС ШАЛГАРСАН М.НЯМДОРЖИЙН ГЭР БҮЛД ӨРГӨӨ ЦАГААН ГЭРИЙГ ГАРДУУЛАН ӨГЛӨӨ.

2022-08-10

Монгол Улсын Аварга П.Бүрэнтөгсийн санаачилсан "БҮРЭН МОНГОЛ" гэр төслийн багийнхан Говь-Алтай аймгаас шалгарсан М.Нямдоржийн гэр бүлд өргөө цагаан гэрийг гардуулан өглөө. Үндэсний өв уламжлал дээдэлж, авьяас билгээ хөгжүүлэн хөөмийн урлагийг орон нутагт түгээн дэлгэрүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулж буй байдлаар шалгарсан тул өргөө цагаан гэрийг гардан авлаа. М.Нямдорж нь Эрдэнэ сумд эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг гэр бүл юм. Энэ үеэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Даваадорж "БҮРЭН МОНГОЛ" гэр төслийг манай аймагт зохион байгуулсанд талархаж Монгол Улсын Аварга П.Бүрэнтөгсөд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын "ХҮНДЭТ ЖУУХ БИЧИГ"-ээр шагналаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1555
616 / 40%
487 / 31%
219 / 14%
233 / 15%