Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын ИТХ

Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын ИТХ

"Хүүхэд бүхэн инээж, хүн бүр баярлаж байг"- нөлөөллийн өдөрлөг зохион байгуулагдана.

2015-01-09

        Монгол улсад хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсч хөгжсөний 90 жилийн ойн хүрээнд аймгийн ИТХ-ын дарга, Тэргүүлэгчид, аймгийн Засаг дарга түүний дэргэдэх хэлтэс агентлаг, албад болон аж ахуйн нэгжийн дарга нарт орон нутгийн хүхдийн хөгжил хамгаалал, "Хөгжилтэй андууд" ххүхдийн зуслангийн өнөөгийн нөхцөл байдлыг танилцуулан орон нутгийн хүүхэд өсвөр үеийг хөгжүүлэх, хамгаалах ээлтэй орчинг бүрдүүлэхэд шийдвэр гаргагчид, удирдлагуудын санал санаачилга, дэмжлэгийг нэмэгдүүлэх зорилготой "Хүүхэд бүхэн инээж, хүн бүр баярлаж байг" нөлөөллийн өдөрлөгийг 2015 оны 01 дүгээр сарын 10-ны бямба гаригт Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс, Залуучуудын хөгжлийн төв, Гуулин тосгоны 12 жилийн дунд сургууль, цэцэрлэг хамтран зохион байгуулах гэж байна. Тус өдөрлөгийн үеэр:
     - Орон нутгийн хүүхдийн хөгжил хамгаалал, "Хөгжилтэй андууд" хүүхдийн зуслангийн өнөөгийн нөхцөл байдал болон "Зуслан хөгжүүлэх" дэд хөтөлбөрийг танилцуулах
      - Зуслангийн барилга байгууламж, хүрээлэн буй орчинтой танилцах
     - Зуслангийн үйл ажиллагаа болон орон нутгийн хүүхдийн хөгжил, хамгааллын бодлого үйл ажиллагааны талаар оролцогчдын шинэ санал зөвлөмж, санаачлгыг сонсон, шинэ гарц шийдлүүдийг тодорхойлох "Шинэ санаа-шилдэг шийдэл" хэлэлцүүлэг
      - Оролцогчид "ДҮДҮ" машин урлаж уралдуулах
      - Хээрийн буудлага
      - Мөсөн шагай
      - Хээрийн цай уух
      - "Хэний онгоц хол нисэх вэ" хүүхдийн онгоц нислэгийн уралдаан
      - "Хүүхдээ зөв хөгжүүлж төлөвшүүлцгээе", "Мэргэжлээ зөв сонгох нь миний амьдралын баталгаа" эцэг эхчүүд, хүүхдүүдэд сургалт мэдээлэл
      - Гуулин тосгоны соёлын төвд цэнгүүний үйл ажиллагаа
зэрэг үйл ажиллагаанууд зохион байгуулагдах юм байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1555
616 / 40%
487 / 31%
219 / 14%
233 / 15%