Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын ИТХ

Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын ИТХ

АТГ-ЫН АЖЛЫН ХЭСЭГ МАНАЙ АЙМАГТ АЖИЛЛАЛАА

2016-11-21

Авлигатай тэмцэх газраас тус газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга эрхэлсэн комиссар Ө.Энхтөрөөр  ахлуулсан   Хяналт шалгалт дүн шинжилгээний хэлтсийн ахлах комиссар Н.Мөнхбаяр, Урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан комиссар Л.Нарантуяа, комиссар н. Батчулуун, Гүйцэтгэх ажлын хэлтсийн ажилтан комиссар н.Алтанцоож, Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөн байцаагч н.Нямдорж, Аюулгүй байдал дотоод  хяналт шалгалтын албаны ахлах ажилтан комиссар Г.Мөнх-Очир  нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2016 оны 11 дүгээр сарын 17-19-ны өдрүүдэд манай аймагт ажиллалаа.

Тус ажлын хэсэг 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр агентлагийн дарга нар, төсвийн байгууллагын удирдлага нийт 45 албан тушаалтанд , мөн өдрийн 14.00 цагаас Ардын дуу бүжгийн “Алтай” чуулгад  төрийн байгууллагуудын 450 гаруй албан хаагч нарт,  2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын  ээлжит сонгуулийн үр дүнд сонгогдсон сумын ИТХ-ын дарга, сумдын Засаг даргад нэр дэвшигч нарт УИХ-аас  2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 51 дүгээр тогтоолоор батлагдсан “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар сургалт зохион байгуулж бизнес эрхлэгч, төрийн бус байгууллагуудын дунд "авлигатай тэмцэхэд хувийн хэвшлийн үүрэг оролцоо"  сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Ажлын хэсгийнхэн тус аймагт ажиллах үедээ  олон нийттэй уулзаж, санал хүсэлт, өргөдөл гомдлыг хүлээн авч ажиллалаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%